Wednesday, March 21, 2012

Цаг хугацаа

Мянган жилийн тэртээ хүмүүс хугацааг нарийн хэмжих шаардлагагүй байлаа. Тариан талбайгаа хэзээ боловсруулахаа мэдэхийн тулд жилийн улирал солигдохыг ажиглаж, өдөр шөнийг тоолоход л хангалттай байж. Өнөө үед цаг хугацааг маш нарийн хэмждэг болжээ. Хугацааны хэмжих нэгж нь цаг, минут, секунд юм. Үүнийг галт тэрэг, автобусны хуваариас харж болно. Ийм хуваарьт ирэх явах хугацааг минутын нарийвчлалтай заасан байдаг.

Sunday, February 5, 2012

Чанга сулын хуваарь

Чанга сулыг "дБ"-ээр хэмждэг. (Децибел)
Унаж буй навч 0-10 дБ
Шивнээ 30 дБ
1м зайд байгаа цагны цохилт 30 дБ
Хашгирах 70 дБ
Галт тэрэг 80 дБ
Аянга 100 дБ
Тийрэлтэт онгоц нисэх үед 120 дБ
Пуужин хөөрөх 140-190 дБ ( 130 дБ-ээс илүү дуу чимээ чих өвдөм болгодог )

Авианы хөдөлгөөн

Авианы долгионы тусламжтайгаар авиа дамждаг. Авианы эх үүсвэрээс үүссэн долгион усанд чулуу хаяхад долгион үүсдэгтэй адил түгэн тархдаг. Хонх хангинахдаа орчиндоо байгаа агаарыг хөдөлгөөнд оруулан, янз бүрийн даралттай агаарын давхарга үүснэ. Энэ нь авианы долгион юм. Бүр хамгийн хөнгөн хэлбэлзэл, агаарын даралтын өчүүхэн өөрчлөлт чихний хэнгэргийн хальсыг доргиулснаас бид авианы долгионыг мэдэрдэг. Авианы долгион тархахад зайлшгүй шаардлагатай орчин хэрэгтэй. Сансарт авиа дамжуулах агаар байхгүй учраас туйлын нам гүм ноёрхож байдаг. 

Thursday, January 26, 2012

Татах хүч

Хэрэв та барьж байгаа юмаа алдвал тэр чинь газарт унана. Энэ бол ямар ч биетийг дэлхий руу татдаг, татах хүч нэртэй үл үзэгдэгч хүчний илрэл юм. Татах хүч байгаагүйсэн бол биетүүд дэлхийн гадаргуу дээр тогтож чадахгүй сансар руу нисэн одох байсан. 400 орчим жилийн тэртээ Галилей унаж байгаа биетийн хурд нэмэгддэг, өөрөөр хэлбэл хурдатгал үүсдгийг нээжээ. Тэрбээр хэлбэр хэмжээгээрээ ижил ч хүнд, хөнгөн зүйлүүд адилхан хугацаанд газарт хүрдгийг хүн мөн тогтоосон байна. Татах хүч адилхан нөлөөлжээ.

Wednesday, January 25, 2012

Дулаан ба температур

Дулаан бол эрчим хүчний нэг хэлбэр юм. Бид дулааныг хамгийн энгийн хэлбэрээр дулаацах, ус буцалгах, хоол унд бэлтгэх зэргээр өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Савтай халуун усыг төмөр халбагаар хутгахад дулаан дамжиж халбаганы иш хална. Үүнийг дулаан дамжуулалт гэнэ. Хатуу биетэд дулаан дамжуулалтын аргаар дулаан дамждаг. Зарим хатуу биетэд, жишээлбэл төмөрлөгт дулаан маш хурдан тархдаг. Түүнийг дулаан сайн дулаан дамжуулагч гэнэ. Өөр хатуу биет, жишээлбэл хуванцар нь дулааныг маш муу дамжуулна. Түүнийг дулаан тусгаарлагч гэнэ.  

Цахилгааны тухай асуулт

Энэхүү асуултууданд хариулж, хариултаа comment дээр үлдээнэ үү. Харааж зүхсэн comment бичихийг хориглоно. Нэрээ тодорхой бичнэ үү.
- Унтаалгыг дарахад яагаад чийдэн асдаг вэ?
- Зурагтын дэлгэц дээр яаж дүрс гардаг вэ?
- Цахилгаан станц цахилгааныг яаж гаргадаг вэ?
- Зурагт ажиллахад антен ямар үүрэгтэй вэ?
- Радио нэвтрүүлэг яаж радио хүлээн авагчид ирдэг вэ?
- Роботыг бүтээхэд ямар зарчим ашигладаг вэ?
- Цахилгаан мотор яаж ажилладаг вэ?

Дуу авиа

Бидний сонсож буй авиа нь эргэн тойронд болж буй зүйлийн тухай, тэр ч байтугай авиа гаргаж байгаа зүйл нь харагдахгүй байхад ч хүртэл мэдээлж байдаг. Ингэж бид утасны хонх, машины шуугиан, бороо орох чимээг сонсдог. Юмс хоёр тийш маш хурдан хөдлөхөд авиа үүсдэг. Үүнийг хэлбэлзэл гэнэ. Биетийн хэлбэлзэл хурдан байх тусам гаргаж буй авиа нь өндөр байна. Хэлбэлзэл хэдий чинээ удаан байна авиа төдий чинээ нам байна. Авианы нарийн, бүдүүнийг тодорхойлох үзүүлэлтийг дууны хэмжээ гэнэ. Авиа 1 секундед хэлбэлзэх хэлбэлзлийн тоог авианы давтамж гэнэ.